Sunday, November 3, 2013

iOS хөгжүүлэлтийн хичээл #4

Энэ 7 хоногийн хичээлээр Orientation үзэх байсан ч хэд хэдэн шалтгааны улмаас хэд хэдэн зураг сонгоод зөөдөгөөр хийж орууллаа.


     Эхнийх нь 3 ширхэг UIImageView оруулаад чирхэд таарсан зурагийг хурууны өндөгөөр зөөдөгөөр хийв. Дараагийнх нь эхэлж дарагдсан зурагийг дарж дуусхад анимэшнтэй гүйдэгээр хийв. 

1. Зөөгддөг imageview

Эхний ээлжинд прожект оо үүсгээд эхэлж харуулах viewcontroller оо заасны дараагаар тэр классдаа зурагаа өөр өөр функц дээр ашиглахын тулд глобалаар зарлаж өгсөн. Би глобал хувьсагчууддаа доогуур зураас нэмж бичдэг, ингэж бичих нь хооронд нь ялгахад дөхөмтэй ;)

Дараагийн удаад эдгээр хувьсагчуудаа шаардагдах утгуудыг бичиж өгнө. viewcontroller дуудхад хамгийн түрүүнд дуудагддсаг функц бол -(void)viewDidLoad юм. Энэ функцдээ параметрүүдийг тодорхойлов. Эхлээд зурагаа оруулах хэрэгтэй.


ингээд чирж оруулна. xcode нь төсөл үүсгэхдээ хавтас үүсгээд тэндээ бүх файл код нтрээ багтаадаг. Тиймээс зурагнуудаа тухайн хавтсандаа хуулах нь зөв юм. Тэгхийн тулд хамгийн дээр байгаа copy гэснийг нь чагтлах хэрэгтэй.


Код нь иймэрхүү байна. imageview-н тухайн эхлээд frame буюу хэмжээ орох байршилийг зааж байна, дараагийнх нь image буюу зурагийг оруулж байна. userInteractiveEnabled буюу touch event авах эсэхийг заасны дараагаар өөрийн классын харагдацдаа оруулж байна.

touchesMoved гэдэг функц нь өөрийнх нь touch event авдаг функц юм. touchLocation ашиглаж хэрэглэгчийн дарсан хэсгийг авна. дарагдсан хэсгээ танихийн тулд баахан нөхцөл шалгасан.



2. Анимэшнтэй хөдөлдөг imageview

Анимэшн оруулж өгхийн тулд эхлээд сонгогдсон зурагийг тогтоогоод дарж дууссан үед сүүлд дарагдсан хэсэг рүү шилжүүлэе. Эхэлж дарсан зурагийг мэдхийн тулд дарсан зурагаа индексжүүлье. 


int утгатай хувьсагчийг глобалаар зарлалаа.

.m классдаа функцүүдээ доор харагдаж байгаагаар бичив.

 touchesBegan функцээр дамжуулж дарагдсан зурагийг тогтоов.


touchesEnded функцэд дарж дуусхад дарагдсан зурагийн индекээс 0.5 секундийн интервалаар шилжихээр тохируулав.



enjoy coding!





0 сэтгэгдлүүд:

Post a Comment

Та Anonymous сонголтыг хийсэнээр ямар ID бичилгүйгээр шууд сэтгэгдэлээ үлдээж болно!