Saturday, October 12, 2013

iOS хөгжүүлэлтийн хичээл #1



Өнөөдөрийн хичээлээр бид ухаалаг гар утасны хөгжил, Монгол дахь хэрэглээ зах зээлийн судалгааний талаар товчхон танилцуулсан. iOS хөгжүүлэлтийн орчин үүсгэх xCode дээр ажиллах, жижигхэн жишээ хийж үзсэн билээ. Өнөөдөрийн лекцийг эндээс татаж авна уу? Хичээлийн төлөвлөгөө дараах сэдвээр орно

  • Хэрэглэгчийн дарсан товчинд тулгуурлаж текст, зурагийг сольдог програм байгуулах
  • Хэрэглэгчийн хэд хэдэн стандарт интерфэйс хяналтын талаар танилцуулна. Мөн хэрэглэгчийг шийдвэр гаргахад туслах хуудас, сануулгийг хэрхэн ашиглах зэргийг үзнэ.
  • Аппликэшний orientation -ий талаар, хуудасыг хэрхэн зохион байгуулах талаар үзнэ.Олон харагдацтай аппликэшн хийх талаар үзнэ
  • Хүснэгтийг зохион байгуулах, тухайн өгөгдлөөс хайлт хийх талаар үзнэ. Xүснэгтэнд байгаа мэдээллийг илүү нарийвчилж хархад туслах шаталсан жагсаалт буюу динамик хуудасны зохион байгуулалт
  • Аппликэшний хэрэглэгч удирдаж болхоор тохиргоо хийх. Аппликэшний өгөгдлийн сангийн зохион байгуулалт, нэмэх, хасах, засах, устгах гэх мэт.
  • Зураг зурах хадгалах үйл явц, ухаалаг гар утасны янз бүрийн мэдрэгчүүдийг ашиглах.
  • Core location ашиглаж газрын зураг дээр ажиллах, байршил тогтоох аргачлалыг үзнэ.
  • Камер, зурагийн сантай ажиллах.

   Энэ хичээлд сууж амжаагүй оюутанууд macbook байхгүй бол хялбараар нь virtual machine програм ашиглаад macintosh суулгасан байх шаардлагатай. Мөн iBoot ашиглан hackintosh суулгаж болох боловч миний зүгээс ингэж суулгаад зарим driverуудаа танихгүй байх хүндрэлүүд гарч байсан болхоор эхний сонголтыг санал болгож байна :D.
//Энэ талаар энэ амралтын өдөртөө багтаад хичээл оруулах болхоор манай facebook page болон манай блогоор байнга орж байгаарай ;)

Хэрвээ macintosh суулгасан тохиолдолд xcode програм суулгахад тийм ч хүндрэлтэй биш бөгөөд apple id нээгээд appstore.с татаж аваад суулгахад болно. Манай хичээлийг үзэж байгаа оюутанууддаа амжилт хүсье! ;)

0 сэтгэгдлүүд:

Post a Comment

Та Anonymous сонголтыг хийсэнээр ямар ID бичилгүйгээр шууд сэтгэгдэлээ үлдээж болно!