Сэтгэх чадварын олимпиад 2013-хавар

Манай хамт олон

*** IDaalt club| Хамтдаа хүчтэй ***

Сэтгэх чадварын олимпиад 2013-хавар

ШУТИС-н бүх салбар сургуулиудын дунд сэтгэх чадварын олимпиад зохион байгуулсан билээ.

*** IDaalt club| Хамтдаа хүчтэй ***

Showing posts with label IOS. Show all posts
Showing posts with label IOS. Show all posts

Saturday, November 9, 2013

iOS хөгжүүлэлтийн хичээл #5

Энэ 7 хоногийн хичээлээр та бүхэндээ өгөгдлийн сантай ажиллах талаар заана.

iPhone хөгжүүлэлтэнд өгөгдлийн сантай ажиллах нь бусад програмчлалын хэлнээс илүү хялбар. Өөрийнх нь CoreData гэдэг framework-ийн тусламжтайгаар хэрхэн шийдэхийг энэ хичээлээрээ орууллаа. Мөн динамик хуудастай жижиг аппликэшн хавсаргав.





Эхлээд уламжлал ёсоор төслөө үүсгэнэ. xCode --> New project гээд  empty project гэдгийг сонгоно.


use core data-г чагтлах хэрэгтэй (ингэж хийвэл их амар).



Бид coredata.framework-ийг ашиглана. Зүүн дээд хэсэгт байгаа төслийн нэр дээрээ дарж байгаад General ->  Linked frameworks and libraries хэсэгт өөрийн ашиглах framework library-г ашиг + тэмдэг дарснаар оруулна.


Зурагт харагдаж байгаачлан frameworks хэсэгт орсон байна. Зүүн хэсэгт байгаа төслийнНэр.xcdatamodelid нь өгөгдлийн загварчлал хийх GUI юм. 


төслийнНэр.xcdatamodelid энд дарснаар иймэрхүү GUI харагдана. Add entity гэдгийг дарснаар өөрийн column үүсгэх юм. Тэгээд attribute-ийг параметрийн төрөлтэй хамт оруулна.


Харагдах interface-ийг сольход editor style сегментээр сольж харах боломжтой.

Entity гээ оруулж дуусаад төслийнНэр.xcdatamodelid дээр mouse2 дараад new file... --> Core data гэдгээс (зүүн хэсэгт байгаа iOS хэсгийн Core data) сонгоод дараах байдлаар class аа үүсгэнэ.


databaseTest -ээр entity жагсаалтууд гарж ирнэ.


Бүгдий нь чагтлаад Next...

Үүссэн классд ингэж орж ирнэ. Aнхнаасаа use coredata чагталсан бол автоматаар Appdelegate классд холбогдож кодууд орно.


Appdelegate.m

Энэ автоматаар төслийн нэртэй sqlite файл үүсгээд тэндээ утгаа хадгалдаг.




1. Өөрийн класстайгаа холбох...

Өөрийн ажиллах гэж байгаа ViewController .h-д 

@property (nonatomic, retain) NSManagedObjectContext *managedObjectContext;

ViewController-ийн .m файлд нь  дараах кодыг бичнэ. Appdelegate нь үндсэн холбож байгаа класс. Apple.h нь entity-с үүссэн class.
@property гэж зарласан бол @synthesize гэж холбож өгөх шаардлагатай. 
[self addEntity] нь дараагийн утга оруулах функц юм.
за ингээд холболоо.

2. column даа өгөгдөл оруулах


иймэрхүү байдлаар оруулна. product_id нь NSNumber гэж зарласан учир заавар NSNumber-ийг агуулах ёстой. 

3. Оруулсан утгаа харах.


Иймэрхүү байдлаар утгуудаа авах юм.

Өгөгдлийн сантай холбогдох динамик аппликэшн


Screenshots:

Home View Controller

Detail View Controller

Enjoy learning guys!



Sunday, November 3, 2013

iOS хөгжүүлэлтийн хичээл #4

Энэ 7 хоногийн хичээлээр Orientation үзэх байсан ч хэд хэдэн шалтгааны улмаас хэд хэдэн зураг сонгоод зөөдөгөөр хийж орууллаа.

     Эхнийх нь 3 ширхэг UIImageView оруулаад чирхэд таарсан зурагийг хурууны өндөгөөр зөөдөгөөр хийв. Дараагийнх нь эхэлж дарагдсан зурагийг дарж дуусхад анимэшнтэй гүйдэгээр хийв. 

1. Зөөгддөг imageview

Эхний ээлжинд прожект оо үүсгээд эхэлж харуулах viewcontroller оо заасны дараагаар тэр классдаа зурагаа өөр өөр функц дээр ашиглахын тулд глобалаар зарлаж өгсөн. Би глобал хувьсагчууддаа доогуур зураас нэмж бичдэг, ингэж бичих нь хооронд нь ялгахад дөхөмтэй ;)

Дараагийн удаад эдгээр хувьсагчуудаа шаардагдах утгуудыг бичиж өгнө. viewcontroller дуудхад хамгийн түрүүнд дуудагддсаг функц бол -(void)viewDidLoad юм. Энэ функцдээ параметрүүдийг тодорхойлов. Эхлээд зурагаа оруулах хэрэгтэй.


ингээд чирж оруулна. xcode нь төсөл үүсгэхдээ хавтас үүсгээд тэндээ бүх файл код нтрээ багтаадаг. Тиймээс зурагнуудаа тухайн хавтсандаа хуулах нь зөв юм. Тэгхийн тулд хамгийн дээр байгаа copy гэснийг нь чагтлах хэрэгтэй.


Код нь иймэрхүү байна. imageview-н тухайн эхлээд frame буюу хэмжээ орох байршилийг зааж байна, дараагийнх нь image буюу зурагийг оруулж байна. userInteractiveEnabled буюу touch event авах эсэхийг заасны дараагаар өөрийн классын харагдацдаа оруулж байна.

touchesMoved гэдэг функц нь өөрийнх нь touch event авдаг функц юм. touchLocation ашиглаж хэрэглэгчийн дарсан хэсгийг авна. дарагдсан хэсгээ танихийн тулд баахан нөхцөл шалгасан.



2. Анимэшнтэй хөдөлдөг imageview

Анимэшн оруулж өгхийн тулд эхлээд сонгогдсон зурагийг тогтоогоод дарж дууссан үед сүүлд дарагдсан хэсэг рүү шилжүүлэе. Эхэлж дарсан зурагийг мэдхийн тулд дарсан зурагаа индексжүүлье. 


int утгатай хувьсагчийг глобалаар зарлалаа.

.m классдаа функцүүдээ доор харагдаж байгаагаар бичив.

 touchesBegan функцээр дамжуулж дарагдсан зурагийг тогтоов.


touchesEnded функцэд дарж дуусхад дарагдсан зурагийн индекээс 0.5 секундийн интервалаар шилжихээр тохируулав.



enjoy coding!





Saturday, October 26, 2013

iOS хөгжүүлэлтийн хичээл #3

Өнөөдөрийн сэдвийн дагуу хэрэглэгчийг шийдвэр гаргахад туслах хуудас, сануулгийг хэрхэн ашиглах талаар үзэх байсан ч 202-н проектер эвдэрсэн, самбар дээр бичээд цаг авсан зэргээс болоод actionsheet, alertView үзэх байсан ч alertView ээ үзээд завсарлачлаа. :/

Заза энэ ч яахав гол хичээл дээрээ орье

1. UIAlertView 


setAlertView функц нь alertView (буюу анхааруулагийн хуудас) дуудаж харуулах хуудас, энэ удаагийнх дээр анхааруулах хуудас хэрэглэгчийн нэр, нууц үг оруулдагаар хийсэн болхоор өмнө үзсэн UITextField ашиглав.
[alertView show]; нь анхааруулагийн хуудсаа харуулах функц юм.


Харагдац нь иймэрхүү


2. UIActionSheet

Эхлээд код бичиж байгаа класс-н .h (header file.д ) <UIActionSheetDelegate>
гэж оруулж өгнө.
Дараа нь .m буюу implement class даа дараах кодыг бичиж өгнө


UIActionsheet -н хувьд бол [actionSheet showInView:(UIView)];
гэж орно. self гэдэг нь өөрийн класс-г view гэдэг нь энэ өөрөө viewcontroller учир өөрийн view тэй тэр үндсэн view дээ харуулна.

Харагдац нь иймэрхүү



"Дараагийн хичээлд ирэхдээ энийг болон өмнөх хичээлүүдээ сайн хийгээд яваарай"

За бүүр болохгүй бол энд код татахаар тавьлаа. Бэлэн код тавьсан ч гэсэн битгий залхуураарай залуусаа ;)
FACEBOOK GROUP дээ идэвхитэй байгаарай

Wednesday, October 23, 2013

iOS суралцагчидад macintosh суулгах

Та бүхэндээ iDaalt клубээс явуулж байгаа iOS iphone хөгжүүлэлтийн сургалтанд шаардагдах macintosh үйлдлийн системийг virtual -р /буюу өөрийн үйлдлийн системд давхар ажилуулах горим/ суулгах талаар tutorial оруулав.
  • Эхлээд virtual box буюу өөрийн үйлдлийн системд тодорхой санах ой зай эзлэн суух өөр үйлдлийн систем давхар ажилуулахад зориулсан програм   энд дарж татаж авна уу
  • Бид xCode програм дээр ажиллах учир хамгийн сүүлийн үеийн xcode програм нь xcode 5 macintosh 10.8.5 д сууна. Тийм болхоор update хийх хэрэгтэй. Update.г энд дарж torrent ашиглан татна уу
  • За ингээд суулгасан бол хамгийн хүнд үеээ давсан гэж үзээд appstore ашиглан xcode үнэгүй татаж аваад суулгаарай apple id нэхэх байх шүү
Би энэ удаад virtual аар суулгахыг орууллаа. hard аа хуваагаад windows шиг давхар үйлдлийн систем суулгахыг сайн мэдэхгүй учир юмыг яаж мэдхэв гээд youtube видео орууллаа. 



Нэмж хэлхэд бид програмчлалын ангийн оюутанууд байнга хувьсан өөрчлөгддөг зүйл. Ялангуяа mobile application development -ийн хувьд. Тэгхээр нэг бичигдсэн номноос бүх юмаа сураад дуусчихгүй, манай сургалт хязгаартай тул байнга заах боломжгүй өөрсдөө сайн google дэж сурах хэрэгтэй шүү ;) 
за залуусаа АМЖИЛТ!!! 

Sunday, October 20, 2013

iOS хөгжүүлэглтийн хичээл #2

За энэ 7 хоногийн хичээлээр бид товчлууртай ажиллаж ямар нэгэн үйлдэл хийдэг аппликэшн хийхээр төлөвлөсөн билээ. Эхний хичээл дээр бид шинэ төсөл үүсгэж helloworld хийсэн .
   Хичээлийн кодыг тайлбарын хамт орууллаа.

зураг 1 Шинэ төсөл үүсгэх. xCode - File - New - New project (Shift + command + N)



Төслөө үүсгээд нэрээ өгцөн болхоор одоо эхлээх харагдах хуудсаа оруулье.
зураг 2т байгаачлан mouse2 дараад New file - Cacoa Touch - Objective C class сонгонo.


эхэлж харагдах view ээ оруулж өгсөнийхөө дараа Appdelegate.m -д зураг 3т байгаачлан кодыг бичнэ. Эхэлж харагдах хуудсаа HomeViewController гэж нэрлэсэн.


HomeViewController.h дээр дараах кодыг бичсэн.



HomeViewController.m дээр дараах кодуудыг бичсэн.



Шилжих хуудсаа DetailViewController гэж нэрлээд зураг 2д байгаа шиг оруулж өгсөн. 


Дээр байгаа зурагт DetailViewController.m -д буцах товчлуур болон функцыг бичив.
- HAPPY CODING GUYS -

Аппликэшн маань иймэрхүү харагдана.

ЭХНИЙ ХУУДАС


ДАРААГИЙН ХУУДАС






Saturday, October 12, 2013

iOS хөгжүүлэлтийн хичээл #1



Өнөөдөрийн хичээлээр бид ухаалаг гар утасны хөгжил, Монгол дахь хэрэглээ зах зээлийн судалгааний талаар товчхон танилцуулсан. iOS хөгжүүлэлтийн орчин үүсгэх xCode дээр ажиллах, жижигхэн жишээ хийж үзсэн билээ. Өнөөдөрийн лекцийг эндээс татаж авна уу? Хичээлийн төлөвлөгөө дараах сэдвээр орно

  • Хэрэглэгчийн дарсан товчинд тулгуурлаж текст, зурагийг сольдог програм байгуулах
  • Хэрэглэгчийн хэд хэдэн стандарт интерфэйс хяналтын талаар танилцуулна. Мөн хэрэглэгчийг шийдвэр гаргахад туслах хуудас, сануулгийг хэрхэн ашиглах зэргийг үзнэ.
  • Аппликэшний orientation -ий талаар, хуудасыг хэрхэн зохион байгуулах талаар үзнэ.Олон харагдацтай аппликэшн хийх талаар үзнэ
  • Хүснэгтийг зохион байгуулах, тухайн өгөгдлөөс хайлт хийх талаар үзнэ. Xүснэгтэнд байгаа мэдээллийг илүү нарийвчилж хархад туслах шаталсан жагсаалт буюу динамик хуудасны зохион байгуулалт
  • Аппликэшний хэрэглэгч удирдаж болхоор тохиргоо хийх. Аппликэшний өгөгдлийн сангийн зохион байгуулалт, нэмэх, хасах, засах, устгах гэх мэт.
  • Зураг зурах хадгалах үйл явц, ухаалаг гар утасны янз бүрийн мэдрэгчүүдийг ашиглах.
  • Core location ашиглаж газрын зураг дээр ажиллах, байршил тогтоох аргачлалыг үзнэ.
  • Камер, зурагийн сантай ажиллах.

   Энэ хичээлд сууж амжаагүй оюутанууд macbook байхгүй бол хялбараар нь virtual machine програм ашиглаад macintosh суулгасан байх шаардлагатай. Мөн iBoot ашиглан hackintosh суулгаж болох боловч миний зүгээс ингэж суулгаад зарим driverуудаа танихгүй байх хүндрэлүүд гарч байсан болхоор эхний сонголтыг санал болгож байна :D.
//Энэ талаар энэ амралтын өдөртөө багтаад хичээл оруулах болхоор манай facebook page болон манай блогоор байнга орж байгаарай ;)

Хэрвээ macintosh суулгасан тохиолдолд xcode програм суулгахад тийм ч хүндрэлтэй биш бөгөөд apple id нээгээд appstore.с татаж аваад суулгахад болно. Манай хичээлийг үзэж байгаа оюутанууддаа амжилт хүсье! ;)

Wednesday, October 9, 2013

Android & iOS хичээлийн тухай

Та бүхэн манай шинээр нэмэгдэж байгаа ухаалаг гар утас хөгжүүлэгчийн сургалтын талаар санал сэтгэгдэлээ энд бичээрэй ;)